microSD карт хий
Зөвхөн энэ төхөөрөмжтэй хамт ашиглахыг Nokia-гаас зөвшөөрсөн таарах
microSD картнууд ашигла. Nokia санах ойн картны үйлдвэрийн батлагдсан
стандарт ашигладаг боловч зарим брэндүүд энэ төхөөрөмжтэй бүрэн таарахгүй
байж болно. Таарахгүй картнууд карт болон төхөөрөмжийг гэмтээж, картанд
хадгалагдсан өгөгдлийг эвдэлж болно.
Таны утас 2 ГБ хүртэл санах ойтой microSD картуудыг дэмждэг.
1. Санах ойн картны үүрний тагийг нээ.
2. Картаа санах ойн картны үүр рүү контактыг нь дээш харуулан хийж, байрандаа
орж түгжигдтэл нь дар.
3. Санах ойн картны үүрний тагийг хаа.